Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-н жинд өрсөлдөж буй ОУХМ Болдын Ганхайч эхний өрсөлдөгч Мексикийн бөх Приска Алкаразтай барилдан иппоноор ялалт байгуулж шөвгийн 16-д шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Бээжингийн олимпын хүрэл медальт, энэ жилийн дэлхийн аваргын багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан Бразилын Кетлейн Квадрус байх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна