Токиогийн олимпын наадамд Монголоос анх удаагаа багийн спортын төрлөөр анх удаагаа оролцсон. Сагсан бөмбөгийн 3х3 багийн эмэгтэй шигшээ баг олимпын наадмын сүүлийн тоглолтоо Хятадын шигшээ багтай хийж 21-8 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.
Хэдийгээр манай эмэгтэй сагсчид олимпын наадамд 7 тоглолт хийхдээ ялалт байгуулж чадаагүй ч Монголын багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал байсан юм. Эмэгтэй тамирчиддаа цаашдынх нь тэмцээнд өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна