Мөнгөн медаль хүртсэн Саиде Моллай гэж хэн бэ

Л.Бямбажав
2021/07/27

29 настай Моллай гэх энэ залуугийн түүхийг бүгд мэдэх ёстой. Яагаад тэр иргэншлээ сольж Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах болсон бэ. Энэ талаар NBA TALK нэвтрүүлгийн хөтлөгч, сагсан бөмбөг тайлбарлагч Г.Идэр-Ууган ийн бичжээ.

Тэрбээр "Энэ удаагийн Токиогийн Олимпод Монгол Улсыг төлөөлөн 43 тамирчин зорьсон билээ. Үүний дотор Ираны алдарт бөх Дэлхийн аварга Сайед Моллай оролцож байгаа юм.

Түүнийг яагаад төрөлх эх орноо орхин өдгөө Монгол Улсын иргэн болсон түүхийг мэдэх хүн цөөн байгаа байх. Түүний Монгол Улсын иргэн болох хүртэлх замнал маш гунигтай.

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Харин 2019 онд Моллаей Саеид өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялав.

Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу  утсаар холбогдон, Моллаей Саеидийг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв.
Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Моллаей Саеид бие халаалтын өрөөнд уйлсан гэнэ. Түүгээр ч үл барам түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан, дахин сануулжээ.

Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаей Саеид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилддаж чадах билээ.

ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм.

Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тосон угтсан юм. Өдгөө тэрээр Монгол Улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон Монгол Улсын тугийг мандуулж яваа эр хүн.

Түүний гунигт түүх өнөөдөр харин БАЯРТ түүх болон солигдлоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19