Г.Алтанбагана дэлхийн хошой аваргад дийлдэв

Б.Хонгорзул
2021/07/28

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг- зодоглосон Монголын бөх Г.Алтанбагана эхний барилдаанаа хийлээ. Түүний хувьд сугалаа хүндхэн таарч, дэлхийн хошой аварга испани бөх Николос Шеразадишвилитэй эхний даваанд барилдав. Энэ олимпод түрүүлэх гэж ногт ганзагалаж ирсэн аваргатай манай бөх тун сайн барилдаж, үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадаагүй. Улмаар нэмэлт цагт испани бөх Алтанбаганыг мордох мэхээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр энэ жил дэлхийн аварга болохдоо манай бөхийг ялсан, энэ удаа ч дахин давж, олимпоо цааш үргэлжлүүлэхээр болж байна. Алтанбаганын хувьд энэ жил ДАШТ-д медалийн төлөө барилдаж тун өнгөлөг байсан ч ийн эхний тойргоос хасагдлаа. Сугалаа арай сул байсан бол цааш явах бүрэн боломжтой байв. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Монголоос бөх байхгүй тул өнөөдрийн хувьд жүдочдын өрсөлдөөн ийн дуусч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20