Токио-2020 хүндийн өргөлтийн төрөлд манай улсаас 2тамирчин, 1 дасгалжуулагч, 1 шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа билээ. Цар тахлын улмаас оролцох тэмцээнийхээ хувиарын дагуу 2 дахь ээлжээр хүндийн өргөлтийн тамирчид болон дасгалжуулагч нар арлын Япон улсыг өнөөдөр зорьлоо. Японы цагаар 8-р сарын 2-ны 11:50 минутад ОУХМ Э.Билэгсайхан +87кг өрсөлдөх бол, 8-р сарын 2-ны 15.50 минутад МУГТ М.Анхцэцэг 87кг-д өрсөлдөнө. Дасгалжуулагчаар ОУХМ Ц.Хосбаяр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна