Токио-2020 зуны олимпын наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчин оролцож байгаа.
Үүнээс гадна олимпын наадмыг дэнслэх таван шүүгч Монгол Улсаас оролцож байна. Түүхэндээ анх удаагаа олимпын наадмын финалыг Т.Энхцэцэг шүүгч дэнсэлсэн гээд манай шүүгч нар Токио-2020 олимпын наадмын хариуцлагатай албыг сайн гүйцэтгэж байгаа.
Байт харвааны төрөлд мөн Монгол хүн анх удаагаа олимпын шүүгчээр ажиллаж байна. Олон улсын шүүгч Э.Саруул 2013 оноос хойш шүүгчээр ажиллаж эхэлсэн. Токио-2020 олимпын наадмын байт харвааг 14 шүүгч дэнсэлж байгаагийн нэг нь Монгол Улсын шүүгч Э.Саруул ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна