Олимпын наадмын боксын 6 жингийн дунд шөвөг болон хагас шигшээ тоглолтууд явагдсан. Эдгээр тоглолтоос эрэгтэй 91 кг-н жингийн 1/4 шигшээ тоглолтын төлөө Францын Моурад Алиев болон Их Британийн Фрайзер Кларк нарын тулаан мөн шүүлтийн асуудал дагуулав. Тулааны үеэр Францын тамирчин аюултай үйлдэл хийсэн гэж үзэн шүүгч тухайн тамирчинд ялагдал өгсөн. Шүүгчийн энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн Франц боксер 30 минутын турш рингэнээс буулгүй эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна