Буудлага.
07:30 мин. Буудлагын эрэгтэй 25 метрийн гар бууны төрлийн 2 дахь буудлага. Манай улсаас ОУХм Э.Даваахүү өчигдөр буудсан ба өнөөдөр 2 дахь шатны буудлагаа гүйцэтгэнэ. Шигшээ буудлага 13:30 минутаас явагдана.
Чөлөөт бөх
10:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй 68 кг-н жингийн барилдаан явагдана. Манай бөх олимпын хүрэл, дэлхийн хошой аварга С.Батцэцэг дэвжээнд гарна. Эхний өрсөлдөгч нь Францын Коумба Ларрок байна.
Хүндийг өргөлт
10:30 мин. Хүндийг өргөлтийн эмэгтэй -87, +87 кг-н жингийн медалийн эзэд тодорно. Манайхаас -87 кг-д М.Анхцэцэг, +87 кг-д Э.Билэгсайхан нар өрсөлдөнө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна