Токио-2020 олимпын наадмын буудлагын төрөлд манай улсаас 4 тамирчин оролцсон. Өнөөдөр эрэгтэй 25 метрийн гар бууны төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү сүүлийн буудлагаа хийж 23-р байранд шалгарснаар манай буудлагын тамирчид олимпын наадмын тэмцээнээ өндөрлөлөө.
Эрэгтэй 25 метрийн гар бууны дасгал өчигдөр эхний, өнөөдөр сүүлийн дасгал явагдаж шигшээ шатанд өрсөлдөх тамирчид тодров. Манай тамирчин Э.Даваахүү өнөөдөр 99, 89, 94 оноо, нийт 282 оноо авсан. Ингээд 2 удаагийн гүйцэтгэлдээ 283+282 оноогоор 23-р байранд бичигдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна