Олимпын чөлөөт бөхийн 68 кг-н жинд өрсөлдөж буй С.Батцэцэг хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Оросын Ханум Велиеватай барилдлаа.
Ханум Велиева дэвжээнээс дайрч гаргаж эхний нэг оноо авсан. Хоёр дахь хагаст өрсөлдөгч бөх дайрч хөлд ороход манай бөх дагуулж шидээд бүхэл 4 оноо авсан. Харин Оросын бөх оноогоо нөхөх гэж дайрч гаргаад нэг оноо авсан. Манай бөх маш амжилттай төгсгөлийг хийж дахин 4 оноо авснаар 8-5 харьцаагаар ялалт байгуулж хагас шигшээд шалгарлаа.
Үдээс хойш шөвгийн 4-т барилдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна