​ Хүндийг өргөлтийн Э.Билэгсайхан 203 кг-г өргөжээ

Б.Хонгорзул
2021/08/02

Токио-2020 зуны олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд манай улсаас М.Анхцэцэг -87 кг-д, Э.Билэгсайхан +87 кг-н жинд оролцож байгаа. Өнөөдөр манай тамирчид өрсөлдөх хуваарьтай байгаа бөгөөд Э.Билэгсайхан В хэсэгт багтан огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-н өргөж нийлбэр 203 кг-г өргөсөн байна. Манай тамирчин огцом өргөлтөөр эхлээд 86 кг-н захиалсан ч амжилтгүй болсон бол дараагийн захиалгаар 87 кг-н мөн амжилтгүй болсон. Ингээд сүүлийн захиалгаараа 87 кг-н дахин захиалж амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөөрөө 107, 112, 116 кг-н захиалгуудаа амжилттай гүйцэтгэсэн юм.


Анх удаагаа олимпын наадамд оролцож буй 22 настай манай улсын хүндийг өргөлтийн хүнд жингийн тамирчин Эрдэнэбатын Билэгсайхан +87 кг-н жингийн В хэсэгт өрсөлдөн амжилттай өндөрлүүлж байна. Э.Билэгсайхан ААШТ-ээс алт, мөнгө, хүрэл, Дэлхийн цомоос мөн алт,хүрэл, Азийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ирээдүйтэй шилдэг тамирчин юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20