М.Анхцэцэг дөрөвдүгээр байранд шалгарлаа

Б.Хонгорзул
2021/08/02

Олимпын наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 87 кг-н жинд өрсөлдсөн МУГТ Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр 252 кг-г өргөлөө. Огцом өргөлтөөр 110 кг-г өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 142 кг-г өргөсөн. Манай тамирчин огцом өргөлтөөр 3 дахь буюу сүүлийн захиалгаа 120 кг-г захиалж өргөсөн ч тохойгоо түлхсэн гэж үзэж тооцоогүй. Ингээд огцом өргөлтийн 110 кг-г өргөж түлхэлттэй дасгалд орсон. Түлхэлттэй өргөлтөөр эхний оролдлогоо 140 кг-г өргөсөн ч мөн алдаа гаргасан гэж үзэж тооцоогүй. Харин дараагийн захиалгаар 142 кг өргөсөн. Ингээд сүүлийн захиалгаа амжилтгүй болгож 252 оноотой өндөрлүүлсэн. Хүрэл медалийг хүртсэн БНДоминакан улсын тамирчин нийлбэр 256 оноогоор олимпын хүрэл медаль хүртсэн.
Ийнхүү Монгол Улсын хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг түүхэн амжилт үзүүлж, олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд хамгийн өндөр амжилтыг үзүүлж 4-р байранд шалгарлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20