МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг ирэх сарын 1-нээс өмнө тодруулна

Б.Хонгорзул
2021/08/05

МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдсан. Уг хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, нөхөн сонгуулиудад оролцох эсэхээ намууд энэ сарын 11-нээс өмнө илэрхийлэх ёстой. Энэ дагуу МАН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэжээ.

Энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн Б.Пүрэвдагва "Өнөөдөр МАН-ын Бага хурлын 12 дугаар хуралдаан болж дууслаа. Хурал хоёр асуудал хэлэлцсэн. Тодруулбал, нөхөн сонгууль болон нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан.

Тухайн хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх гэсэн олон заалттай. Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа ирэх сарын 1. Намын бага хурал тухайн үед дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20