Олимпийн наадмын 8 сарын 6-ны өдөр манай улсаас чөлөөт бөхийн тамирчид хүч үзнэ.
10:40 мин. Эмэгтэй 50 кг-н жинд Цогт-очирын Намуунцэцэг Японы Юүи Сүсакитай эхний барилдаанаа хийнэ. Эрэгтэй 65 кг-ийн жинд Төмөр-очирын Тулга мөн Японы бөх Такүто Отогүротой барилдана.
19:10 мин. Эрэгтэй 125 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө Мөнхтөрийн Лхагвагэрэл Кыргызстаны А.Лазарев-Туркийн Акгуль Таха нарын хэн ялсантай барилдах бол
20:05 мин. Эмэгтэй 53 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө манай Бат-очирын Болортуяа Камеруны Эссомбе Тиако-Польшийн Засина Роксанатай хүч үзэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна