Амгалан амаржих газарт хөхний хавдрын мэс заслыг анх удаа хийжээ

Б.Хонгорзул
2021/08/06

Нийслэлийн Амгалан амаржих газраас Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хөхний хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нутагшуулах зорилготой ажлын байрны онол, дадлага хосолсон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулжээ.

Энэ хүрээнд 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ЭЭЭТ-ийн мэс заслын эмч нар хөхний хавдрын мэс заслуудыг хийж эхэлсэн байна.

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч, хөхний багийн ахлагч П.Батсүхээр ахлуулсан тус амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчлэх тасгийн эрхлэгч П.Сэргэлэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ганболд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Долгормаа, мэс заслын сувилагч Т.Мөнхцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч П.Уянга нарын баг бүрэлдэхүүн хөхний хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.


Амгалан амаржих газарт умай, умайн хүзүү, өндгөвчний хавдрыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар авах эмчилгээ хийгддэг бөгөөд цаашид хөхний хавдрын мэс заслыг нутагшуулснаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж буй чухал ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20