У.Хүрэлсүх ерөнхийлөгч өө? Таны хэлсэн "Хүн засагладаггүй, хууль засагладаг" шударга ёс чинь прокурорын байгууллагад бий юу?

Н.Сумъяасүрэн
2021/08/09

Хууль хяналтын байгууллагад тогтсон гажуудал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг удаан хугацаагаар саатуулж, дампуурах түвшинд хүргэсээр өдий хүрлээ.  Гарах үр дүн нь  ажилгүйдэл газар авч, эдийн засагт орох үр өгөөж тасарч,  гадаадын хөрөнгө оруулалт царцаж байна. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тодотгоход Европын улс орнуудаас хөрөнгө оруулалтаа татдаг АБА ПЛЮС ХХК -д үүссэн нөхцөл байдал бол  орж ирсэн хөрөнгө оруулалтыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх замаар  банкинд удаан хугацаагаар байршуулж,  банкны үйл ажиллагааг дэмжиж байгаа хуулийн байгууллагын хүнд суртал гэж дүгнэж болох юм.  

Монгол улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайхан энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр  Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон  У.Хүрэлсүхэд бараалхаж баяр хүргэсэн байдаг. Энэ үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн эрх барих дээд байгууллагаас баталж буй хууль, тогтоомжуудыг бүх шатандаа хэрэгжүүлж, ягштал мөрдөн ажиллаж байж улс оронд эмх цэгц тогтоно” гэдгийг хэлж онцгойлон сануулсан байдаг юм.  

Түүнчлэн У. Хүрэлсүх ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан :

- “Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.” гэж хэлснийг тодхон санаж байна.

Гэтэл яг бодит амьдрал дээр хуулийн байгууллага нь хуулийн хүрээнд ажлаа явуулахгүй байгаа бөгөөд хууль нь цаасан дээр л бичигджээ.

Үүнийг хуулийн байгууллагын хүнд сурталд сөхөрч, цөхөрч, ажилтныхаа нийгмийн даатгал, цалин хөлсийг  тавих, холбогдох татвар хураамжаа төлөх чадамжгүй болж, цахилгаанаа таслуулж, бизнес нь бүрэн уналтад орсон АБА ПЛЮС ХХК –д тохиолдсон үйл явдал гэрчилж байна.

Өмнөх нийтлэлүүдээрээ бид АБА ПЛЮС ХХК-д үүссэн нөхцөл байдлын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн. Тус компанид холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэг үүсгэн, харилцах дансанд байсан 17 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьж,  1 жил 8 сар шалгасан мөртлөө аль нэг тийшээгээ шийдвэрлэдэггүй буюу, буруутгаж ялладаг ч үгүй, хэргийг хаадаг ч үгүй  өнөөдрийг хүрээд байна.

Гэтэл өнөөх төрийн тэргүүнд бараалхаж, баяр хүргэж явсан Монгол улсын Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан нь У.Хүрэлсүхийнхээ захиас, даалгаврыг гүйцэтгэнэ хэмээн “толгой дохиж” суусан хэрнээ бодит байдал дээрээ эсрэгээрээ ажиллаж байна. Б. Жаргалсайхан хуулийг гажуудуулж,  хэргийг шалгаж байгаа гэх нэрийн доор хөрөнгө оруулагч нарын 17 тэрбум төгрөгийг, Монгол улсын нэр бүхий   арилжааны банкуудад 1 жил 8 сар  ашиглуулж, уг хэргийг шийдэх бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн, доод шатны прокурорууддаа чиглэл өгч, хохирч байгаа аж ахуйн нэгж, түүний өмгөөлөгчийн  гаргасан гомдлыг  хангахаас татгалзан нэг л хариу буюу “ ... мөрдөн шалгаж байгаа тул боломжгүй”  гэсэн хариу өгсөөр өдий хүрлээ.

Б. Жаргалсайхан бол шударга ёсыг тогтоох чиг үүрэг бүхий прокурорын байгууллагыг толгойлж буй. Ийм байж өөрийн удирдаж байгаа байгууллагад үнэхээр  хууль зөрчиж, хэргийг шуурхай шалгалгүй, бусдыг чирэгдүүлж, хохироож байгаа асуудал байгаа эсэхийг судлан шийдвэрлэлгүйгээр, хэд хэдэн сайт энэ тухай мэдээлэл бичингүүт зохих албан тушаалтнаараа яаруу сандруу тайлбар хийлгэж сууна.  Тодруулбал, “АБА ПЛЮС ХХК  Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдэж байна. Банк дахь дансыг битүүмжилж 10 орчим гадаад улсаас эрх зүйн туслалцааны хүсэлт илгээсэн. Одоогоор хүсэлтийн хариу бүрэн ирээгүй байна. Гадаад улсад эрх зүйн туслалцааны дагуу хүсэлт илгээх, хариу ирүүлэх ажиллагаа нь нарийн процесс ажиллагаа байдаг тул цаг хугацаа их шаардагддаг юм”   гэж зовлон тоочсон мэдээлэл хийсэн юм.

Энд хэлэхэд Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан маань “Цаг хугацаа их шаардагддаг”  гэсэн зовлон тоочсон  тайлбар тавихаасаа өмнө “Хуульд заасан хугацаанд шалгаж байгаа юу”  гэдгээ тайлбарлах ёстой байв.

Ер нь албан тушаалтны  зовлон  тоочсон тайлбарыг баримтлах ёстой юу? , Хуулиа баримтлах ёстой юу? гэдэг асуултад хариулт өгөхийг төрийн тэргүүнийхээ өмнө толгой дохин суусан Монгол улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайханаас асууя.

Учир нь АБА ПЛЮС ХХК -ийг холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэг бөгөөд, уг хэрэгт хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагаа нь  1 жилийн дотор явагдаж дуусган, буруутай , эсхүл буруугүй эсэхийг шийдвэрлэх хуультай юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ өнөөдөр манай улсад “ХУУЛЬ ЗАСАГЛАНА, ХУУЛЬД ЗАХИРАГДАНА гэсэн зарчим биш АЛБАН ТУШААЛТАН НЬ ЗАСАГЛАЖ байна.

АБА ПЛЮС ХХК ийн захирал болон өмгөөлөгч нар Монгол улсын ерөнхий прокуророос гаргасан тайлбартай танилцжээ. Тэд “Эрх зүйн туслалцааны дагуу нийт гүйлгээний 87 хувийн гүйлгээ хийсэн улс орноос холбогдох баримт бичгийг 2021 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хуулийнханд хүргүүлсэн. Гэвч 5,6,7 болон бүр 8 сар гарчихаад байхад уг баримтаас 1 хуудас ч материал орчуулагдаагүй” байгааг юу гэж ойлгох вэ?

Компанийн удирдлагууд мөрдөгчөөс асуухаар бид “орчуулгын үнийг судлаж байна” гэсэн тайлбар хэлдэг гэнэ. Өөрсдөө ийм байдалтай ажлаа хийж байгаа хэрнээ цаг хугацаа ярих нь шударга үнэнд нийцэх болов уу Б.Жаргалсайхан прокурор оо...

           

Үргэлжлэл бий ...

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 15 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 16 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 16 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 16 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 16 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 17 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 18 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 18 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 18 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 18 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 20 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 20 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 21 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 22 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 22 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 22 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 22 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 23 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 23 цагийн өмнө