Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Монгол Улсын өмнөд хил болох Дорноговь аймгийн Замын-Үүдээс хойд хилийн зурвас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл 1100 км замыг явганаар туулахаар наймдугаар сарын 1-ний өдөр замд гарсан билээ. Тэрбээр 9 дэх өдрөө гүйж, 205 км зам туулж өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд иржээ.
Т.Рэнцэнбадам 9-р сарын 17-ны өдөр буюу орчин цагийн хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 88 жилийн ойн өдөр бариандаа орохоор хуваарийн дагуу холын замыг амжилттай туулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна