2021/09/23
USD 2,811

Т.Билэгжаргал өршөөлөөр суллагджээ

Н.Сумъяасүрэн
2021/08/11

 Жүжигчин Т.Билэгжаргал шинэ батлагдсан Өршөөлийн тухай хуулийн заалтаар суллагджээ. Тэрбээр одоогоор СЭМҮТ-д өндөр хяналт дор эмчилгээ хийлгэж байна.Түүнийг хорих ялаас чөлөөлж, зорчих эрхийг хязгаарлах зохицуулалт үйлчилнэ. 

2020 онд жүжигчин Т.Билэгжаргал ээжийгээ зодож буй бичлэг цахим орчинд цацагдаж байсан билээ. Харин  2019 онд  мансууруулах бодис хэрэглэсэн асуудлаар торгуулж байсан. Тэгвэл дахин мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр жил, найман сарын ял аваад байсан тэрбээр суллагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна