Хятадын газрын тос шатдаг хийн үндэсний корпорац “CNPC” нь Хэйлунцзян муж дах Дацины газрын тос ба шатдаг хийн орд газрын хажуугаас занарын нефийн шинэ орд газаар илрүүлсэн тухай “CCTV” мэдээлжээ. Шинэ орд газрын нөөцийг 1,268 тэрбум тонн гэж тогтоожээ. Энд нэр гарсан Дацины орд газар нь нөөцөөрөө Хятадад нэгдүгээрт ордог бөгөөд 1959 онд нээсэн энэ орд газрын нөөцийг 5,7 тэрбум тонн гэж тогтоосон байдаг.
Үүний өмнөхөн буюу долоодугаар сарын 21-нд Хятадын газрын тосны үндэсний корпорац “CNPC” нь Ордос нутгаас 1 тэрбум тонныг нөөцтэй занарын нефтийн орд газар илрүүлсэн тухай мэдэгдээд байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна