МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.09.01/ 16:00 цагаас хуралдахаар зараа тараажээ. Уг хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэнэ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18, нийслэлийн СХД-ийн 28-р тойрогт болох нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно.Тус хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийг тодруулахдаа тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүний нэрийг намын Бага хуралд оруулах юм. Бага хурал үргэлжлүүлэн 17 цагаас хуралдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна