​Германы сонгогчид Ангела Меркелийг явуулах дургүй байна

Л.Бямбажав
2021/09/01

Германы Засгийн газрыг 16 жил удирдсан Ангела Меркель нь холбооны канцлерын суудлын төлөө ахиж өрсөлдөхгүй, зодог тайлж байгаа гэдгээ дэлхий даяар мэдэгдсэн. Одоо дэлхий даяар Германы сонгогчид ямар хүнийг холбооны канцлераар сонгох бол гэж анхааралтай ажиглаж байна. Герман улс нь Европын холбоо төдийгүй дэлхийн хамгийн нөлөөтэй бөгөөд баян улсын нэг болохоор ийм улсыг дараагийн 4 жил удирдахыг сонирхохоос ч өөр аргагүй.

 Гэтэл Ангела Меркелийг амалсан ёсоороо есдүгээр сарын 26-нд суудлаасаа бууж чадахгүй болж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар “Svenska Dagbladet” сонин анхааруулсан байна. Яагаад гэвэл Ангела Меркелийг орыг залгахаар өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигч нь түүн шиг сонгогчдын дийлэнх олонхыг байлдан дагуулж чадахгүй байна гэж “Svenska Dagbladet” бичжээ.

 “Der Spiegel” сэтгүүлээс явуулсан судалгаагаар Социал демократ намаас нэр дэвших Олаф Шульцыг сонгогчдын 29 хувь, Ногоон намын Анналена Бербокийг 17 хувь, Меркелийн нам болох Христийн ардчилсан намаас нэр дэвшсэн Армина Лашетийг 14 хувь нь дэмжинэ гэсэн. Тэгсэн атлаа энэ гурваас хэнийг нь ч сонгохгүй гэсэн хариултыг сонгогчдын 40 хувь нь өгсөн байна.

 Өөр нэг судалгаагаар Меркелийн намыг дэмжигчдийн 70 хувь нь нэр дэвшигч Лашетыг өөр хэн нэгнээр солих хэрэгтэй гэж үзсэн байх юм. Сонгууль бол ердөө дөрвөн долоо хоног үлдсэн байхад ийм хариу харна гэдэг нэр дэвшигч нь өөрийгөө холбооны канцлер болох цар хүрээтэй, удирдагч гэж харагдаж, итгүүлж чадаагүй байгаа хэрэг. Харин энэ бол 1949 оноос хойш Германд бараг ямар ч завсаргүй төр барьж байгаа Христийн ардчилсан намын хувьд маш хүн цохилт, бараг л ялагдал гэж “Svenska Dagbladet” сонин онцолжээ.

 Ийнхүү илэрхий ялагч тодроогүй байгаа гэдэг нь хоорондоо нэр нөлөөгөөр бараг ойролцоо гурван нам нь хамтарсан Засгийн газар байгуулахаас өөр аргагүй байдалд орно гэсэн үг юм байна. Олонх болж канцлер томилохын тулд үүнээс өөр арга байхгүй. Гэхдээ энэ гурван намын эвсэл нь янз бүрийн бүрэлдэхүүнтэй байх боломжтой болсон. Хоёрдугаарт яваа Ногоон нам хэний талд орж, хэнийг дэмжих вэ гэдгээс бүх зүйл хамаарах аж. Гэтэл Германыг урьд нь хэзээ ч гурван намаас бүрдсэн эвсэл удирдаж байсан түүхгүй. Иймд гурван намыг эвсэл байгуулагдлаа гэхэд тэд хоорондоо тохиролцоод нэг нэр дэвшигчийг канцлер болгох хүртэл маш их хугацаа орох ёстой. Харьцуулахад 2017 оны есдүгээр сард болсон сонгуулиар Меркелийн нам 32,9 хувийн дэмжлэг аваад байсан ч 50-аас дээш хувьтай олонх болохын тулд эвссэн бусад намтайгаа Засгийн газрын бүтцийн талаар тохиролцоонд хүрэх гэж бүтэн зургаан сар зөвшилцөж байж, 2018 оны гуравдугаар сард л эвслийн Засгийн газраа бүрэлдүүлж чадсан.

 Гэтэл энэ удаад хэн ч илэрхий ялагч болж чадаагүй гурван нам эвсэл байгуулбал эвслийн шинэ Засгийн газар байгуулах ажил бүр ч удаашрах магадлал маш өндөр. Ингэж эвсэл байгуулах ажил хэр удахаас үл хамаараад тэр болтол Ангела Меркель нь канцлерын суудалдаа суусан хэвээр байхаас өөр аргагүй болох юм. Нэг ёсондоо сонгогчид хашир туршлагатай, нэр нөлөөтэй Ангела Меркелийг явуулах дургүй байна гэмээр.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20