Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн.Тэгвэл коронавирусийн халдвараар Эх нялхаст эмчлүүлж байсан дөрвөн настай хүүхэд өнгөрөгч шөнө нас баржээ.
Гэхдээ уг нас баралтыг Ковид-19-ийн бус шалтгаант нас баралтад бүртгэсэн байна.
Монгол Улс 12-15 болон 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулж буй.
Эрүүл мэндийн байгууллагаас 12-15 насны 205,815, 16-17 насны 84,253 хүүхдийг вакцинд хамруулах төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна