Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр иргэд халдвар хамгааллаа баримтлахгүй, олон нийтийн арга хэмжээнд ихээр оролцож байгааг тодотголоо. Ялангуяа залуучууд үйлчилгээний газруудаар маскгүй үйлчлүүлж, тамхиа өөр хоорондоо дамжуулах зэрэг халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгааг хэллээ.
Тухайлбал, Баянхонгор аймагт нэгэн айлын найранд очсон 39 хүнээс халдвар илэрсэн.Хурим, найр, айрагны баяр гэх мэт олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг ЭМЯ-наас хүслээ. Энэ хүрээнд 22:00 цагаас хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах саналыг ЭМЯ-наас дэвшүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна