МУГЖ, дуучин Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилжээ.
Тэрбээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн оноос Соёлын яамны ТНБД-аар ажиллаж байгаад ийнхүү Элчин зөвлөхөөр томилогдов.
Дипломат албаны тухай хуульд "Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна" гэж заасан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна