Өвөлжилт хүндрэх учир малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриаллаа

Л.Бямбажав
2021/09/08

Засгийн газрын хуралдааны үеэр  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилтийн бэлтгэл ажилталаар мэдээлэл өглөө.

Энэ жил улсын хэмжээнд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувийн гүйцэтгэлтэй байна гэв. 

Энэ жил хур бороо ихтэйучир хадлан тэжээлийн бэлтгэл хойшилж байна. Мөн хур бороо элбэг байснаас газрын хөрс чийгтэй байгаа учир өвөлжилт хүндэрнэ. Цочир хүйтэрснээс газрын хөрс хөлдөнө. Намар эрт цас орвол газрын гадаргад мөсөн бүрхүүл тогтож, зудын эрсдэл бий болно. Тиймээс малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамрагдахыг уриалж байна. 


 Нийслэлд 20 орчим мянган тонн мах бэлтгэнэ. Энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ нь гурван хувийн хүүтэй, 7.65 хувийн арилжааны банкны хүүгийн зөрүүг Засгийн газар төсөвт тусган шийдэхээр болсон. Нийт дотоодын махны бэлтгэлд 17 ААН урьдчилсан байдлаар гэрээ хийсэн.

Ургацаа бүрэн авахад хүн хүчний асуудал байна. Тиймээс үүнд 1600 орчим цэрэг, 113 оюутан, 1200 орчим иргэн гэрээ байгуулан  оролцож байна. Ургац хураалтад 1000 орчим компани оролцож байна. Засгийн газрын санаачлан батлуулсан газар тариалангийн тоног төхөөрөмжийг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлсөн. Үүний үр дүнд 18 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг 50 орчим компанид үзүүллээ. Тиймээс намрын ургац хураах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангалаа. Үр тариа хүлээн авах савны ариун цэврийн болон технологийн ажлыг бүрэн хийж дуусгалаа.

Мөн Засгийн газрын хуралдаанаар махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Дорнод, Булган, Архангай, Ховд аймагт үйлдвэр байгуулахаар боллоо. Санхүүжилтийг Хятадын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээс гаргахаар болсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20