Халдвар хөнгөн туссан хүмүүс "Заавал эмнэлэгт хэвтэнэ" гэж эмч нарыг айлган сүрдүүлж, амь насанд нь заналхийлж байна

Ш.АДЪЯАМАА
2021/09/09

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас улсын хэмжээнд 20772 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 35280 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. 

Үндсэндээ халдвараар хүнд өвчилсөн 20 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэж байгаа учраас ор олдохгүй, эмч хүрэлцэхгүй байна гэж иргэд шүүмжилж буй.

 Орны хүрэлцээний талаар ЭМЯ-наас тодруулахад, "Өнгөрөгч зургадугаар сарын халдварын давлагаагаар улсын хэмжээнд 14 мянган ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар халдвараар 20 гаруй мянган хүн эмнэлгт хэвтэн эмчлүүлж байна. Эмч нар цаг, наргүй ажиллаж байгаа энэ үед иргэдийн ухамсар чухал байна. Халдвар хөнгөн туссан зарим хүн "Заавал эмнэлэгт хэвтэнэ" гэж зүй бус авирлаж,  айлган сүрдүүлж, амь насанд нь заналхийлж эмч нарыг сэтгэл санааны дарамтад оруулж байна. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэрээрээ эмчлүүлээч гэж хүсч байна. Халдвар хөнгөн туссан таны оронд хэвтэх байсан хүнд өвчтний амь нас нь дээсэн дөрөөн дээр байдаг шүү гэдгийг бодолцох хэрэгтэй. Ор нэмэх боломжтой хэдий ч  гагцхүү тухайн эмнэлэгт ажиллах  хүний нөөцийн дутагдалтай, хомсдол аль хэдийн үүссэн" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 21 минутын өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 36 минутын өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 1 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 3 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 5 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 6 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 7 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 7 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 7 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр