Нийслэлд 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох тухай саналыг ХӨСҮТ-өөс гаргасан. Уг саналыг ЭМЯ дэмжих эсэхийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтохтой ярилцах үеэрээ тодрууллаа. Тэрбээр "ХӨСҮТ-ээс гаргасан саналыг Эрүүл мэндийн яам дэмжинэ, дэмжсээр ч ирсэн. Яагаад хөл хорио тогтоох шаардлагатай вэ гэхээр халдвар дамжих замыг хязгаарлаагүй байж халдвартай тэмцэнэ гэдэг худлаа ажил. Халдвар дамжих замыг хязгаарлахад чиглэсэн алхам нь хөл хорио юм. Халдвар үйлчилгээний газруудад хамгийн их тархаж байна. Гадны орнуудад маск авах газруудын үйлчилгээг хорьж байгаа. Тэгэхээр халдвар дамжих замыг хязгаарлаж байж тархалт буурна. Тиймээс 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоохыг ЭМЯ дэмжинэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна