УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ

Л.Бямбажав
2021/09/10

“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав.

Дээрх хугацаанд таван иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа хүргүүлжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт

д/д

Овог, нэр

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил

Ажилласан байдал

1.

Жүгдэрнамжилын

Батзоригт

Хууль цаазын дунд сургуулийг хуульч, Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улаанбаатар эрдэм судлал дээд сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.

Зөвлөлтийн 3-р трестэд слесарь, 31 дүгээр дунд сургуулийн орос хэлний танхимд лаборант, Сүхбаатар аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, хуулийн зөвлөх, “Хулан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Дэлгэрхаан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Сантхаан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Шинэ дэлхий” ХХК-ийн хуулийн зөвлөх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч

2.

Дашбалбарын

Гангабаатар

Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор

3.

Загдхүүгийн

Нарантуяа

ЗХУ-ын Иркутск хотын УИС-ийн хуулийн факультетийг эрх зүйч, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. ЗХУ-ын  Иркутск хотын УИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Колумбын Их сургуулийн олон улсын сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Монгол банкны хяналт шалгалтын газарт ажилтан, хянан шалгагч-хуульч, Монгол банкны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, захирал, хяналт шалгалтын газарт орлогч захирал, Монгол шуудан банкны бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал, Хадгаламж банкны эрсдэлийн удирдлага хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, УИХ-ын даргын ажлын албанд зөвлөх, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрт арбиртч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн

4.

Бадарчийн

Нармандах

Цэцэрлэгийн багшийн сургуулийг сурган хүмүүжүүлэгч багш, Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академийн эрх зүйн онолын тэнхимд багш, ахлах багш, ДХИС, ХСИС-ийн төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Үндэсний тагнуулын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, ТЕГ-ын Тамгын газрын захиргаа, эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан, хэлтсийн дарга, орлогч

5.

Аюушийн

Оюунчимэг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.

Эрдэнэт хотын шүүхэд шүүгч, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд засаг даргын зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Улсын нотариатын конторын дарга, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны бодлого зохицуулалтын газрын дарга, “ОМН партнер шип” өмгөөллийн нөхөрлөлийн захирал, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч, ХЗДХЯ-ын харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20