ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙГ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

О.Шүрэнцэцэг
2017/05/25


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2017.05.25) Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүсийн Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан менежер Дэпак Мишраг хүлээн авч уулзав. Уулзалтад Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг, Б.Даваадалай нар байлцлаа. Ноён Дэпак Мишра хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлээд Монгол Улсад анх удаа ирж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа дуулгалаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Дэлхийн банк Монгол Улстай цаашид хамтран ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар Монгол Улсын нийгэмд тулгамдаж буй эдийн засгийн нөхцөл байдал, цаашид гарах үр дүнгийн талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. Мөн цаашид макро эдийн засгийн бодлого, нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19