ХУРАЛДААН: Шатахууны нөөцийг бүрдүүлж, хэвийн нөхцөлд оруулахад хоёр гарц байна гэжээ

Л.Бямбажав
Өчигдөр

Төрийн ордонд Шадар сайд, Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой яг одоо хаалттай хуралдаж байна.

Шатахууны нөөцийг бүрдүүлж, хэвийн нөхцөлд оруулахад хоёр гарц байна гэдгийг хуралдааны үеэр талууд хөнджээ. Нэгдүгээрт, манай улсаас  ОХУ-руу өнөө өглөө явсан төлөөллүүд Роснефттэй тохирох буюу тохиролцсон 40 хувиа нийлүүлээч гэдгийг ярих юм байна. Тодруулбал, ОХУ-ын тал манайхтай хийсэн гэрээгээр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 нийлүүлнэ гэж тохирсон байдаг ч  бууруулж, 17 мянган тонн АИ-92 өгөхөө энэ сарын эхээр манай талд мэдэгджээ. Гэвч одоогоор үүнээс 7 мянган тонн АИ-92 орж иржээ.

Хоёр дахь яригдаж буй гарцын тухайд БНХАУ-ын талаас 1037 вагон АИ-92 авахаар тохирсон ч төмөр замын тээвэрлэлттэй холбоотойгоор гацаад буй. Үүнийг даруй татаж авах асуудлыг ярьж байна. Уг 1037 вагон Хөх хотод байгаа бөгөөд эхний ээлжид 200 вагон АИ-92 шатахуун татаж авбал тасалдал үүсэхгүй гэж албаныхан хэлжээ. 

Одоогоор манай улс 6 мянган тонн АИ-92 шатахууны нөөцтэй, энэ нь долоо хоногийн хэрэглээ юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20