Төрийн ордонд Шадар сайд, Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байгаа талаар бид мэдээлсэн. Уг уулзалтын талаарх мэдээллийг 14 цагаас УУХҮ-ийн сайд Г.Ёндон яаман дээрээ хэвлэлийнхэнд нээлттэй хийхээр болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх чиглэлийг өгч, шатахууны талаар ард түмэнд нээлттэй үнэнээ ярь, нууж хаагаад байх юм байхгүй гэдгийг хуралдааны үеэр хэлжээ.
Ашигт малтмал, газрын тосны газраас орон нутагт 17-18 хоногийн, Улаанбаатар хотод 3-5 хоногийн шатахууны нөөцтэй байна гэж мэдэгдсэн. Харин иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахууны 6 мянган тонн буюу долоо хоногийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна