Г.Ёндон: Манай улс аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун тээвэрлэн авчрах боломжгүй болсон

Л.Бямбажав
23 цагийн өмнө

УУХҮЯ-наас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. ҮҮХҮ-ийн сайд Г.Ёндон "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Уг хэрэглээнийхээ 95 хувийг нь ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Гэрээнд сар бүр хамгийн  багадаа 28 мянган тонн АИ-92 шатахууныг ОХУ-аас авна гэж хоёр тал харилцан үүрэг хүлээсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс дээрх хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж ОХУ-аас мэдэгдэн, есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. 

Иймд бид хэрэгцээгээ хэвийн хангахын тулд БНХАУ-ын талтай манай улс хэлэлцээ хийж, дотоодын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар ААН-үүд мөнгөө төлж, наашаа авах вагоны кодоо авсан. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.

Гэтэл өчигдөр ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо бидэнд мэдэгдсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сарын эхээр нийлүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүд өчигдрөөс хязгаарлалт хийсэн" гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20