Баримт: Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж байжээ

Л.Бямбажав
22 цагийн өмнө

 Өнөөдөр Монголчуудын өмнө коронавирусийн халдвараас илүүтэй шатахууны "хомсдол" тулгамдсан асуудал болж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас орон нутагт 17-18 хоногийн, Улаанбаатар хотод 3-5 хоногийн шатахууны нөөцтэй байна гэж мэдэгдсэн ч гадуур АИ-92 шатахуун олдохгүй тасалдаад байгаа юм. Мөн АИ-95 бензинийг литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэв.  Нийслэлд  3-5 хоногийн шатахууны нөөцтэй байгаа атал өнгөрөгч шөнө шатахууны крантаа хаасан импортлогч нарт торгууль тавих асуудал ч яригдаж байна. Төрийн ордонд үдээс өмнө Шадар сайд, Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой хаалттай хуралдаж, тодорхой гарцуудыг хөндсөн. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "БНХАУ-ын талаас аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун тээвэрлэн авчрах боломжгүйгээ мэдэгдсэн тул ААН-үүд хязгаарлалт хийсэн гэдгийг тэрбээр мэдэгдлээ. Тиймээс өнөөдөр Шадар сайд  БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, шатахуун тээвэрлэн авчрах вагоныг ойрын хугацаанд замд гаргах боломжийн талаар ярилцжээ. Мөн өнөө өглөө холбогдох албан тушаалтнууд ОХУ-руу явж нийлүүлэгч компанитай уулзах юм байна. 

Өнгөрсөн хугацаанд буюу сонгуулиас өмнө төрөөс шатахууны үнийг барьж ирсэн ч шатахуун импортлогч компаниуд алдагдал хүлээж байна гэсэн шалтгаанаар өнгөрөгч долдугаар сард АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр нэмэгдсэн. 

2012 онд Монголбанкнаас “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд  тус оны аравдугаар сарын 26-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гаргаж, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Уг дэд хөтөлбөрт "Ник" ХХК, "Петростар" ХХК, "Магнай трейд" ХХК, "Шунхлай" ХХК, "Сод монгол групп" ХХК, "Петрожамп" ХХК, "Жаст Ойл" ХХК, "Монпетекс" ХХК, "Ойн бирж" ХХК, "Хөрш авто сервис" ХХК, "Монсуль" ХХК, "Рьсжан" ХХК, "Ундарга Увс" ХХК, "Синчи ойл" ХХК гэсэн нийт 14 ААН хамрагдаж байжээ.

Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нь түлш, шатахуун импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтад хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хугацааг уртасгах, санхүүгийн үүсмэл хэрэгсэлд эх үүсвэр, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байв.

Гэвч “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэл, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар  зарим ААН хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1 дэх “Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана” гэсэн заалтыг зөрчиж байжээ.

 Зөрчил гаргасан тэдгээр шатахуун импортлогч ААН-үүдийн мэдээллийг бид цувралаар дэлгэрэнгүй хүргэх болно. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20