Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай нэгэн этгээдийн мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй зураг, бичлэг цахим орчинд түгсэн. Уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, "Тус албан хаагч нь Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ тухайн үед буюу есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэж ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Амарсанаа ярьжээ.
Тухайн цагдаагийн алба хаагчийг ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна