“Роснефть”-ийн удирдлагуудтай уулзалт хийхээр манай улсын төлөөллүүд өчигдөр ОХУ-ыг зорьсон. Уулзалт үдээс хойш 15 цагийн үед болох бөгөөд ОХУ-ын талыг тохиролцсон 40 хувиа нийлүүлээч гэдгийг ярилцах юм. Тодруулбал, ОХУ-ын тал манайхтай хийсэн гэрээгээр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 нийлүүлнэ гэж тохирсон байдаг ч бууруулж, 17 мянган тонн АИ-92 өгөхөө энэ сарын эхээр манай талд мэдэгджээ. Гэвч одоогоор үүнээс 7 мянган тонн АИ-92 орж ирсэн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлсэн.
Хоёрдугаарт, БНХАУ-ын талаас 1037 вагон АИ-92 авахаар тохирсон ч төмөр замын тээвэрлэлттэй холбоотойгоор гацаад буй. Үүнийг даруй татаж авах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Уг 1037 вагон Хөх хотод байгаа бөгөөд эхний ээлжид 200 вагон АИ-92 шатахуун татаж авбал тасалдал үүсэхгүй гэж тооцоолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна