ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Олон нийтийн арга хэмжээг хязгаарлахгүй бол халдварын тоо 10 мянга болж дээд цэгтээ хүрнэ

Л.Бямбажав
1 цагийн өмнө

ХӨСҮТ, ЭМЯ-наас 22 цагаас хойш үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хориглох шаардлагатай гэсэн саналыг хүргүүлсэн байдаг ч Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон. 

Тэгвэл энэ нь хэр зөв шийдвэр вэ гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас тодруулахад тэрбээр "ХӨСҮТ  мэргэжлийн байгууллагын хувьд долоо хоног тутам  гурван санал, дүгнэлт хүргүүлдэг. Нэгдүгээрт, нийтийг чиглэсэн арга хэмжээг хориглох буюу нийтийн шилжилт хөдөлгөөнийг багасгах, хоёрдугаарт вакцинжуулатттай холбоотой санал хүргүүлдэг. Хэдийгээр вакцины бүрэн тун болон нэмэлт тунгаа хийлгэсэн ч гэсэн халдварт өртөх магадлал байсаар л байна. Гуравдахь санал нь дельта вирусийн тархалттай холбоотой. Өмнө нь гурван хүний нэг нь дельтагаар халдварлаж байсан бол одоо гурван хүн тутмын гурав нь дельтагаар өвчилж байна. Өөрөөр хэлбэл өдөрт илэрч байгаа нийт халдварын 90 орчим хувь нь  дельта хувилбар бүртгэгдэж байна. Тиймээс олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай. Нийтэд чиглэсэн хариу арга хэмжээг авахгүй бол дөрвөн долоо хоногийн дараа халдварын тоо даруй хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Өнөөдөр 4000-5000 орчим халдварын тохиолдол илэрч байгаа бол энэ нь 10 мянга болж өснө. Хариу арга хэмжээ гэдэгт үйлчилгээний байгууллагуудыг 22 цагаас хойш ажиллуулахгүй байх гэсэн энэ  шийдвэр ч хамаарна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20