Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болоод 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон Файзер вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Нэмэлт гурав дахь тунд 270 мянган хүн хийлгэсэн бол тэдний 1700 хүн халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хэллээ.
Харин вакцины хоёр тунгаа 2.1 сая иргэн хийлгэснээс 100 мянга нь халдвараар өвчилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна