ТЕГ-ын хэлтсийн дарга асан, хурандаа Д.Давааням Өршөөлийн хуульд хамрагджээ

Л.Бямбажав
2021/09/24

Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир 2020 оны гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн баярын өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Ч.Ганбаатарыг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэргийг "Зариг" сайт анх удаа олон нийтэд мэдээлж мөн гэрчээр мэдүүлэг өгч байсан билээ. 

Уг үйл явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Энканто Булл” рестораны нэгэн өрөөнд болсон байдаг. Тэдний зодолдож буй бичлэг олон нийтэд цацагдсаны дараа хурандаа нарыг ажлаас нь чөлөөлсөн. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас Д.Даваанямд  Эрүүгийн хуулийн 11.6.1дахь хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дүүргийнхээ Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд шилжүүлсэн  байдаг. Улмаар шүүхээс Д.Даваанямыг гэм буруутай гэж үзсэн ч тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдаж, биечлэн эдлэх ялаас чөлөөлөгджээ. 

Өршөөлийн шинэ хууль энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20