МУНЗУЙ Д.НЯМДОРЖИД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЭД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2017/05/26

2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны .. дугаар байрны ... тоот БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чэн Шинь Гоу Минь" ХХК-ийн ажлын байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Т хүч хэрэглэж "550.000 юанийг хувьдаа завшсан" гэж зөвшөөрөхийг шаардан, "нохойд идүүлж, бетонд зутгаж ална, эхнэрийг чинь хүчиндүүлнэ, чамд ямар байхыг харуулна, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараана" гэх зэргээр өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн Мунзуй хочит Г.Нямдорж нарын шүүх хурал өглөө 08:30 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эхэлсэн. Хурал хаалттай болсон бөгөөд хохирогч ирээгүйн улмаас шүүх хурлыг ирэх сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хэрэгт Д.Мунзуй нь хамтрагчаар оролцсон бөгөөд 550.000 юань /Монгол төгрөгт хөрвүүлбэл 168.888.500 төгрөг/ буюу онц их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт хохирогч Д.Т-ийг зодох, хүч хэрэглэхээр заналхийлэх, айлгах, манаж хонох хүн олох зэргээр дэмжлэг үзүүлжээ.

Үүнээс гадна Мунзуй Г.Нямдорж С.М-тай бүлэглэн ӨМӨЗО-ны иргэн Д.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлэн, тохуурхан доромжилж "бэлэг эрхтэнээ бариулан хөхөхийг шаардаж" бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн нь нотлогдоод. байгаа.

Улмаар энэ хэрэг шалгагдаж байхад буюу Эрүүгийн 201601000028 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс мөн оны 11 дүгээр сарын 14- ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн бөгөөд ОХУ руу оргон зайлахаар төлөвлөөд байсан түүнийг 2016.11.14-ны өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулсан.

Түүний энэ бүх үйлдэлд Эрүүгийн хуулийн 149.3, 125.2, 261.1-р зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19