"Малчдын эсрэг гаргасан шийдвэрээ Дундговь аймгийн удирдлагууд эргэж харах шаардлагатай"

Л.Бямбажав
2021/09/28

Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай  101 дугаартай тогтоол баталсан. Энэхүү тогтоолоор Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээгүүр буюу нийтдээ дөрвөн сумаар дамжин өнгөрөх 300 км орон нутгийн замаар нүүрс тээвэрлэх шинэ зам үүсгэснийг нутгийн иргэд, малчид эсэргүүцэж буй. Аймгийн удирдлагуудын хувьд дээрх тогтоол нь  2017 оны тогтоолын нэмэлт, өөрчлөлт гэж хэлж байгаа ч 2017 оны 09 дугаартай тогтоол зөвхөн Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс олборлолт хийсэн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх замын маршрут тогтоосон тогтоол юм.

 Мөн үүнээс гадна 2020 оны 92 дугаартай тогтоолоор  Дундговийн нутгаар дамжин өнгөрөх буюу Тавантолгойн орд газраас нүүрс тээвэрлэлтийг зөвхөн ЗТХ-ийн сайдын 2019 оны 134 дугаартай тогтоолоор баталсан улсын чанартай авто замаар л тээвэрлэлт хийж болно. Бусад орон нутгийн чанартай авто замаар тээвэрлэлт хийхийг хориглосон тогтоол гаргаж байжээ. Энэ тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байтал энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид  Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталсан нь 2020 оны тогтоолтой зөрчилдөж байгаа юм. Энэ талаар 2016-2020 онд Дундговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Сүхбаатараас тодруулахад, тэрбээр "Аймгийн удирдлагууд нүүрс тээврийн компанийн эрх ашгийн талд үйлчилсэн тогтоол баталсан" гэдгийг хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20