Фумио Кисида Японы шинэ Ерөнхий сайд болно

Л.Бямбажав
2021/09/29

Өнөөдөр буюу лхагва гарагт болсон Японы эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүлэгчийг тодруулах сонгуулийн хоёр шатанд Гадаад хэргийн сайд асан Фумио Кисида ялалт байгуулж, Япон улсын дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо.

 Кишида хоёрдугаар шатны сонгуульд нийт 427 саналаас 257 нь авч ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч Батлан хамгаалахын сайд Таро Коно 170 санал авсан байна. Ийнхүү Кисида нь удахгүй Япон улсын 100 дах Ерөнхий сайдаар ажиллах болно. Санал хураалтын үеэр Кисида нь парламентад суудалтай намын гишүүдийн саналыг авснаар ялсан байна. Түүний өрсөлдөгч нь орон нутгийн жирийн гишүүдийн дунд илүү нэртэй хүндтэй байсан ч үүнийгээ сонгуулиар илүү санал болгож чадсангүй гэж ажиглагчид дүгнэжээ.

 Намын тэргүүлэгчээр сонгогдон Ерөнхий сайд болох эрх авсан Кисидаг Засгийн газрын тэргүүний суудалд батлах парламентын хуралдаан аравдугаар сарын 4-нд болно.

 Өнгөрсөн жил Синзо Абэ-г эрүүл мэндийн улмаас гэнэт огцорсны дараа Ёсихидэ Суги орыг нь залгаад байсан. Тэгвэл Ёсихидэ Суги-д намаас нь олгосон бүрэн эрхийг хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор ийнхүү намын тэргүүний сонгуулийг дахин явуулахад Суги нь өрсөлдөхөөс татгалзаад байсан юм.

 Шинээр сонгогдсон намын тэргүүн нь энэ намар парламентын сонгууль болохыг сануулаад, сонгуулиар ялалт байгуулахад Либерал ардчилсан намын бүх гишүүд нэгдэж ажиллах ёстойг сануулсан байна. Кишида нь нийгмийн асуудлыг шийдэх, коронавирусийн цар тахлын үр дагавартай тэмцэхийг нэн тэргүүний зорилт гэсэн байна.

 Фумио Кисида нь 1957 онд үе дамжсан улстөрчийн гэр бүлд мэндэлжээ. Түүний өвөг эцэг, эг нь Японы парламентад Либерал ардчилсан намаас сонгогдож ажиллаж байж. Кисида нь Васэда их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн. Анх 1993 онд парламентын доод танхимд Либерал ардчилсан намаас сонгогдож байсан.

 Кишида нь 2007-2008 онуудад Окинава арал ба алдагдсан газар нутгийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан. Синзо Абэ-ийн танхимд 2012-2017 онд ажиллахдаа Гадаад хэргийн сайдын албын хашсан. Дараа нь намынхаа улс төрийн зөвлөлийг удирдах болсон.

 Кисида нь нам дотроо парламентын 46 гишүүнээс бүрддэг өөрийн гэсэн фракцтай юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20