“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй өчигдөр /2021.09.29/ уулзсан.
Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэлсэн. Тодруулбал, "Ухаж болсон юм одоо ургуулна. Маргаашнаас би бүх уул, уурхайн компаниудтай уулзана" гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна