Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэр зөвхөн АИ95 үйлдвэрлэнэ

Л.Бямбажав
2021/10/05

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо. Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, төслийн менежментийн зөвлөх компанитай зөвшилцөн технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Энэ үйлдвэрийг анхнаасаа хэзээ ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн юм. Бодит байдал дээр хэзээ ашиглалтад орохоор байгаа юм. Хэрвээ хоцорч ашиглалтад орохоор бол юунаас болсон юм. Засгийн газар, УИХ-аас ямар дэмжлэг шаардлагатай байгаа юм. Ашиглалтад ороод ямар төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх юм. Бидний хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үү. Дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах юм бэ. Эдгээр асуултад тодорхой хариулт өгнө үү.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг:

Үйлдвэрийн анх ТЭЗҮ-ийг гаргаад УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөхөөр батлуулахад 2018 оны арванхоёрдугаар сар байсан. Үндсэн 12 технологийн байгууламж тус бүрдээ нэг, нэг үйлдвэр гэж ойлгож болно. 2023, 2024 онд барилгын ажлыг дуусгана гэж байсан.Үйлдвэр том хэмжээний манай улсын хувьд бетоноос бусад бүх материалаа гаднаас авч байгаа. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Инженерийн ажил гурван жил үргэлжлээд үндсэндээ дуусч байна. Туйлын баяртай байна. Үйлдвэр  зөвхөн түлш шатахуун буюу АИ95-ыг үйлдвэрлэнэ. Судалгаан дээр судалж, 60 хувь нь дизель бүтээгдэхүүн байна. АИ92-ыг үйлдвэрлэхээс татгалзсан. Шингэрүүлсэн шатдаг бүтээгдэхүүн гаргана. Мөн онгоцны түлш 80 мянган тонн үйлдвэрлэнэ. Мэдээж импортоор авч байгаа бүтээгдэхүүнээс хамаагүй бага өртөгтэй байна. Бид эдийн засгийн тооцоолол хийхдээ борлуулалтын үнээ гаалийн үнээр боддог. Жижиглэнгийн үнэд гаалийн үнэ шингэдэг. Гаалиар нефть импортлогч компаниуд ямар үнээр оруулж ирж байна тэр үнээр борлуулна. Ингээд ашиг, үйл ажиллагааны зардлаа нэмээд одоо байгаа жижиглэнгийн үнээс 25 хувиар хямд зарна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

УИХ дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Тодорхой төсөлд зориулж бие даасан хууль гаргаж байсан түүх бараг байхгүй. Газрын тосны үйлдвэр байгуулах нь манай улсын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан чухал асуудал учраас бие даасан хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг мөн сонсох шаардлагатай. Танилцуулгаас харахад цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж байгаа ч амжиллтай явж байна. Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам гаргана гэж байсан. Энэ журам гарсан уу. Журам гарснаар захиргааны процессууд илүү хурдан явна. Газрын тосны хайгуул хийх эрхийг олгосон. Энэ чиглэлд ямар ажил хийж байна. 2024 онд  үйлдвэр ашиглалтад орна. 2024 он хүртэл газрын тос авах уу. 1.5 сая тонндоо хүрэх боловжтой юу. Ямар тооцоолол байна вэ.

Шадар сайд С.Амарсайхан:

Журмыг Засгийн газар наймдугаар сард хэлэлцсан. Уг журам гарснаар бодитой үр дүнгүүд гарна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20