Ж.Эрдэнэбат: Төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс хэлж, ярьж байгаагаа анхаармаар байна шүү

Ш.АДЪЯАМАА
2021/10/05

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох эсэхэд эргэлзээ төрж байна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүн нь Монгол Улс хэзээ нефтийн үйлдвэртэй болох вэ гэдгээ мэдэхгүй сууж байна. Энэ бол олон улсын гэрээ. Олон улсын гэрээнд хөндлөнгийн аудит хийлгэж, ажлын явцыг түргэвчлэх хэрэгтэй. Бүх юманд нь өөрсдөө гүйж орох шаардлагагүй. Тогтоолын төсөлд дамжуулах хоолойн барилга бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэх зэрэг заалтууд хэрэггүй гэж бодож байна. Төслийг хэдий хэр хугацаанд эхлүүлж, дуусгах уу гэдгээ анх тодорхой болгож байсан биз дээ. Аль эсвэл нэг байшинд нэг зураг төсөл хийгээд, дараагийн байшинд мөн зураг төсөл батлаад ажиллах юм уу. Ийм олон улсын гэрээ гэж байдаг юм уу.

Хоёрдугаарт, энд суугаа төрийн албан хаагчид  хариуцлагатай албан тушаалтнууд атал хэлж, ярьж байгаа зүйлээ бодох хэрэгтэй. Энэ хүнтэй ажиллахад хүнд эсвэл амар байдаг гэж яриад суух юм. Төрийн алба хашиж байгаа хүн хэлж, ярьж буй асуудлаа бодож яримаар байна. Нэг компани тендерт шалгараад ажил аваад дуусгахгүй явсаар байгаад өртгөө нэмэгдүүлдэг сонин тогтолцоо манайд бий болчихоод байна. Энэ олон улсын гэрээ ингэж арай явахгүй биз дээ. Мөн газрын тосны үйлдвэрийг барих ажил удаашрах тусам манай улсад өр зээл минут, секунтээр нэмэгдэнэ.  Өнөөдөр Хөгжлийн банкнаас авсан арилжааны зээлээр тодорхой хэсгийг нь хийж байгаа гэж Шадар сайд ярилаа. Хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус үйлдвэрт Монгол Улсын хариуцах төслийг хэрэгжүүлэхээр 12  хувийн хүүтэй зээл авсан байна. Үйлдвэр нь ашиглалтад ороогүй байхад энэ зээлийг яаж төлөх үү. Энэ нь өөрөө улс орныг алдагдалд оруулах нэг эх үүсвэр нь. Үйлдвэрийг хэзээ ашиглалалтад оруулах уу гэдгийг сайтар тооцоолж байж зээлийн асуудал яригдах ёстой. Үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй байж Монгол Улсын хариуцах хэсэг дээрээ өндөр хүүтэй зээл аваад бүтээн байгуулалт хийчихсэн. Хэзээ энэ зээлээ төлж барагдуулах уу. Хөгжлийн банканд өөрийн гэсэн мөнгө байхгүй шүү дээ. Тэр банканд үүрэг даалгавар өгөх эрх бидэнд ч  байхгүй. Харамсалтай байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 4 минутын өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 6 минутын өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 10 минутын өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 13 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 16 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 16 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 16 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 17 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 18 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 18 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 21 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 22 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 22 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 22 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" Өчигдөр
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ Өчигдөр
Улаанбаатарт 27 градус дулаан байна Өчигдөр
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр