Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг баталлаа

Л.Бямбажав
2021/10/05

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм оюун, ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, багшийн мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүддээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүслээ.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаарх танилцуулгадаа, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Энэ хүрээнд 32 хууль батлахаар нэр зааж тусгаснаас өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас 12 хууль баталсан, одоо 3 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Харин 17 хуулийн төсөл өргөн баригдаагүй хүлээгдэж байна. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх учиртай.

Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Харин Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг дурдав.  

Улсын Их Хурлын даргын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаварыг хавсралтаар батлах, харин хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй байхаар тогтоолын төсөлд тусгасныг танилцуулсан юм. Мөн өргөн баригдаагүй байгаа хуулийн төслүүдийг цаглаварт тусгаагүй гэдгийг онцлов.

Тус Байнгын хороо энэ сард Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн хуралдаанаар хэлэлцэж Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр  уг цаглаварт тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн ажлыг шуурхайлж, аравдугаар сарын сүүлчээр Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэсэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналыг хүлээн авч буйгаа ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.  

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч Ё.Баатарбилэг нар холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган “Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20