Ц.Нямдорж: Сүүлийн үед болж байгаа жагсаалууд сонгуультай цэвэр холбоотой

Л.Бямбажав
2021/10/06

"Nodoublestandard" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүү талбайд жагсаал зохион байгуулж улмаар  өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс түүнийг  гэрээс нь баривчилсан. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд тайлбар өгч тэрбээр "Д.Монголхүүд есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаалд хайрцагтай эд зүйл оруулахгүй хэмээн цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн хайрцаг дотор гутал байсан гэсэн тайлбарыг өгсөн боловч бид яг гутал байгааг мэдэхгүй. Тиймээс мэдэхгүй эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн. Олон нийт цугласан энэ үед оруулж болдог, болдоггүй зүйл гэж байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү гэгч хууль ёсны шаарлагыг эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед нь халдсан" гэсэн юм. 

Энэхүү жагсаал,цуглааны талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Жагсаал цуглааныг энэ хаваржин л хийлээ. УИХ-ын гишүүдээс эхлээд өлсөж цангалаа. Халдвар тархах эрсдэл өндөр байхад ядаж УИХ-ын гишүүд нь цадигтай байж болно оо доо. Би бол маш харамссан. Холбогдох хүмүүст нь ч  би хэлсэн. Зуны найр, наадам гээд л асуудлууд хүндэрсэн. Нөгөө талд  ААН-үүд удаан хугацаанд хөл хорионд байсан учраас бизнес нь зогсчих гээд байна гэдэг шаардлагыг тавьсан. Давхар давхар юм болсон. Сүүлийн үед болж байгаа жагсаалууд сонгуультай цэвэр холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн ингэж л байсан. Одоо нөхөн сонгууль болох гэж байгаа учраас өнөөх уламжлалт аргаа л хэрэглэж байна. Энэ ажлыг хийдэг цөөхөн нэр устай хүмүүс байнга л ингэж байдаг. Улс төр дагасан барьдаг тавьдаг юмнууд олигтой  ч зүйл биш. Би энэ зовлон дунд олон жил амьдарсан.

Өөрсдөө ийм юм хийж байгаа хүмүүс иргэний хувьд дүрэм, журамтай байна гэдгээ боддог байх ёстой. Энэ хүмүүстай харьцаж байгаа цагдаа, тусгай албаныхан бас хэл ам гаргалгүй асуудлаа зохицуулах зэрэг аль аль талаас нь асуудалд зөв хандаж чадахгүй байна л даа. Би тэгж л харж байна. АН цаад талд нь зохион байгуулж, миний хуучин удирдаж байсан яамны гадна сууж байгаад би санаа зовоод л сууж байна. Ер нь бол иргэдийн дунд ийм юм хийдэг цөөхөн хүн бий. Цаана нь улс төрийн нам байдаг. Цар тахалтай энэ хүнд үед ядаж гудамжид үймүүлээд байх үйлдэл гаргамааргүй байгаа юм л даа. Хачин хачин хар юм талбай дээр тавьчихаад сэтгэлзүйн дарамт үзүүлж байна. Энэ хэнд хэрэгтэй юм бэ" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20