ДЭМБ-ЫН 2018-2019 ОНЫ ТӨСӨВ 4421.5 САЯ АМ ДОЛЛАР

О.Шүрэнцэцэг
2017/05/29

ДЭМБ-ын 70-р чуулган А болон Б гэсэн үндсэн хоёр хороонд хуваагдан үргэлжилж байгаа бөгөөд А хорооны хуралдаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Б хороонд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нар тус тус оролцож байна.

ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү батлагдсан төсөв нь Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ДЭМБ-ын тэргүүлэх чиглэлээр боловсруулагдсан ба шинээр ДЭМБ-ын бэлэн байдлын хөтөлбөр (69.1 сая ам доллар) болон нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцэх (23.2 сая ам доллар) зэрэг шинэ шинэ үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхээр тусгасан байна.

Харин А хорооны хуралдаанаар ОУ-ын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, нянгийн тэсвэржилт, онцгой байдлын үеийн бэлэн байдал, эрсдэлээс сэргийлэх олон талт арга хэмжээ зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Тухайлбал нянгийн тэсвэржилтийн асуудлаар ДЭМБ тунхаглал гаргаж, "Нэг эрүүл мэнд" хандлагыг дэлхийн бүх орны эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна. Энэхүү бодлого нь нянгийн тэсвэржилтийн асуудал нь ганц эрүүл мэндийн салбарынх бус хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбартай хамтарч ажиллах шаардлагатайг тодорхойлж байгаа юм.

Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд "Нэг эрүүл мэнд" хандлага нь дэлхийн 35 оронд антибиотекийн хэрэглээнд үндэсний түвшинд хэрхэн хяналт шинжилгээ хийх талаар аргачлал боловсруулж, боловсон хүчнийг сургаж, бэлтгээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19