АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОГССОН ЖОЛООЧ 24 МЯНГААР ТОРГУУЛНА

О.Шүрэнцэцэг
2017/05/30

Нийтийн тээврийн автобусны зогсоолд суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсч автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 43.2-д заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний /24000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Одоогийн байдлаар автобусны зогсоолд зогсож зорчигчийн буух, суух болон автобусны хөдөлгөөнд саад болсон 349 зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан авч, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэн 196 тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байна.

Иймд нийт тээврийн хэрэгслийн жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож автобусны зогсоолд зогсохгүй байхыг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19