НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА: ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2017/05/30

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа болон бусад албаны хүмүүс өнөөдөр дунд сургуулиудын 8 захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ талаар хэлэхдээ "Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нийт 32 сургуулийн захиралд арга хэмжээ авсан. 8 захирлыг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан" гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр "32 захирлаас 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ, 8 нь ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмээ авсан. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Энэ том салбарт хариуцлага, сахилга батыг хангаж ажиллах нь маш чухал. Үүнийг шалгах хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчилд авсан арга хэмжээ юм" хэмээв.

Хяналт шалгалтын явцад ХУД-ийн 18 дугаар сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9 дүгээр сургууль дээр 30 зөрчил, 67 дугаар сургууль дээр 29 зөрчил, 107 дугаар сургууль дээр 4 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Боловсролын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19