ИНФЛЯЦИЙГ 8 ХУВИАС ИХГҮЙ БАЙЛГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2017/05/30

УИХ-ын Төрийн байгуулатын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 9 цаг 52 минутанд эхэллээ. "МУ-ын эдийн засаг, нийгмийгг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат уг тогтоолын төслийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агөнтлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан.

Үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн. Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгасан гэдгийг танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх, инфляцийг 8,0 хувийн түвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит салбаруудын хөгжпийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцов.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Батзориг, Б.Жавхлан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, үндсэн чиглэлийн төсөлд Оюутолгойн ордын далд уурхай, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүд, Тавантолгой, Гацууртын орд зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийн ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгасан. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үр дүнд зарим улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахын зэрэгцээ санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Эдгээр зээлийн гэрээ, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах, зөвшилцөх асуудал Байнгын хороодоор яригдаж байгаа, одоогоор эцэслэгдээгүй байна.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна гэсэн тооцоо судалгаа гарсан, үүнийг 2018 онд 8 хувь болгож бууруулахаар үндсэн чиглэлд тусгасан. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход ирэх онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан гэлээ.

Харин Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлээр ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Засгийн газар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана. Иймээс юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг батлах шаардлагатай байгаа тул гишүүд анхаарч дэмжих нь чухал байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс одоо гурван ээлжээр хичээллэж байгаа 30 гаруй сургуулийн асуудлыг ирэх онд бүрэн шийдвэрлэж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьж байгаа.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа, энэ асуудлыг Улсын Их Хурлын намрын чуулганд оруулж шийдвэрлүүлнэ. Харин улс орны эдийн засгийн байдал амаргүй ийм үед их, дээд сургуулийг хотоос гаргаж нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал төсөв үндсэн чиглэлд тусгагдаагүй. Эдийн засаг сэргэсэн үед энэ асуудлыг авч үзэж болох байх гэсэн хариулт өгсөн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан зээлийн хүү өндөр байгаа ийм үед ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас одоо байгаа ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг төсөв санхүүгийн бодлогоор дэмжих нь чухал, иймээс зөв бодлого барьж магадгүй стандарт бус шийдвэр гаргах шаардлага үүсч мэдэх тул энэ талаар анхаарч ажиллах шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогод анхаарах, ялангуяа төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, хувьчлах бодлогыг тодорхой болгож Улсын Их Хуралд оруулж ирэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг 2018 оны үндсэн чиглэлийг зөв тодорхойлж чадвал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол суурь тавигдах учраас нухацтай хандах нь зүйтэй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хувиараа бизнес эрхоэгчдийг дэмжих асуудлыг үндсэн чиглэлд тусгах шаардлагатай байна гэсэн саналууд хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат экспортыг нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчин чухал нөлөөтэй учраас энэ талаар анхаарах, их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг үйлдвэрлэлийн бүс, том хотууддаа нүүлгэн шилжүүлж төвлөрүүлэх эхний шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үндсэн чиглэлийн суурь зарчим чиглэх учиртайг анхаарах, түүнчлэн үндсэн чиглэл, төсвийн уялдааг хангахад анхаарч хариуцлагын тогтолцоог тусгаж өгөх шаардлагатайг хэлж байв.

Дараа нь "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар үндсэн чиглэлийн Зорилт.16-ийн 1-д "төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх" гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Зорилт.4-т "Багануурын дулааны цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлэх" гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Зорилт.3-т "Монгол ноолуур, Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх" гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Зорилт.1-д "Хөгжлийн урт хугацааны төлөвлөлт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж 2018 оны нэгдүгээгр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах" гэж тус тус нэмэх санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд тогтоолын төслийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 13 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 14 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 15 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 17 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 17 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 2024/05/17
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17